Монгол, Бразилийн Засгийн газар Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна
2022/06/03

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнууд, Оросын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Марсиа Абрэүтэй өнгөрсөн сарын 31-нд албан уулзалт хийв.

Уулзалтаар талууд Монгол, Бразил дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Тухайлбал 2022 онд хоёр орны ГХЯ-дын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Засгийн газрын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, улмаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404