Б.Жавхлан, Б.Лхагвасүрэн нарт ОУВС-тай очиж уулзахыг ЗӨВЛӨВ
2022/05/31

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөлөөс  “Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл” сэдвээр хэлэлцүүлэг хийж, улс орны эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар мэдээлсэн билээ.

Шри Ланк, Аргентин, Палестин зэрэг дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг аваад үзэхэд инфляцаар дамжин нийгэм, эдийн засгийн бүх салбарт цочрол, дарамт ирж байгаа жишиг манай тухайд ч тойроод өнгөрөхгүй дайраад өнгөрөх бодит эрсдэлтэй байна.  

Манай улсын тухайд инфляцтай зэрэгцэн  гарч байгаа нэг гол асуудал нь гадаад өрийн төлбөрүүд юм. Одоогоор дефолт зарласан болон зарлах эрсдэл өндөртэй орнуудад гарч байгаа нийтлэг урьтал нөхцөл нь тухайн улс орнуудын инфляц болоод байгааг Төсвийн зөвлөлөөс онцолсон.

Түүнчлэн  Монгол Улсад дефолт үүсэх эрсдэл нь бодитой гэж үзэж дефолт үүсэхгүй байх чиглэлд бодлого боловсруулагчдын зүгээс авах арга хэмжээ, хийх алхмуудыг томьёолж гаргаад буй.  Тэдгээрээс тодотгоход:

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ирэх сар, улиралд сайжрах эсхүл муудах эсэх нь үндсэндээ ганцхан улсаас буюу БНХАУ-ын төр засгийн зүгээс гаргах шийдвэрээс л шууд хамаарах өндөр эрсдэлтэй байна. Мөн энэ оны долоодугаар  сард эцэслэн гарах ОУВС-гийн  ажлын хэсгийн тайланд нааштай дүгнэлт тусгагдахгүй гэдэг нь тодорхой болсон. Иймд өндөр эрсдэлтэй, гадаад зах зээлээс шууд хамаарч буй нөхцөлд цаашид нөхцөл байдал сайжирна гэсэн өөдрөг төсөөлөлд хэт найдалгүйгээр, ирэх оны төсвийн төслийг эцэслэн боловсруулахаас өмнө Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар ОУВС-д очиж уулзалт хийх шаардлагатай;

Ирэх 2023 оны төсвийн төслийн үзүүлэлтийг ОУВС-тай урьдчилан сайтар ойлголцож, тохирч байж, уг тохирсон макро үндсэн үзүүлэлтийн хүрээнд багтаан ирэх 2023 оны төсвийн төслийг боловсруулах шаардлагатай гэж зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404