Х.Нямбаатар: Шүүмжлэл дагуулсан прокурорын төслөө эгүүлэн татна
2022/05/31

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энгийн иргэнийг прокуророор томилох хуулийн төслийг өргөн барьсан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслөө эгүүлэн татахаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эгүүлэн татахаар болов. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ.

Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд амьдрал дээр гарсан алдаатай зүйлсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, цахим орчинд хийх тэмцэл, авлигатай тэмцэх тэмцлийг чангатгах зорилготой. Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгах зорилгоор эдгээр хуулийн төсөл орж ирж байна. С.Чинзориг гишүүнд хэлэхэд “Тухайн үед тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд чанга дуугарах нь яасан юм бэ. Гөлөг шиг чимээгүй байсан” гэж хэлсэн. Тэрнийхээ төлөө С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйж байна.

Дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбоцогт уг хуулийн төслийг Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн шууд татаж авах боломжгүй. Тиймээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404