Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа
2022/05/31

Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өглөө. Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр тэтгэмж, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад настны асуудлаар хамгийн олон санал, гомдол тус төвд иржээ. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, яамны газрын дарга болон эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудыг шууд холбож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404