Уран гулгалтын тайлбарлагч А.Дэлгэрмааг МҮОХ-ны алтан медалиар шагнав
2022/05/29

Өвлийн олимпын үеэр уран гулгалтын тэмцээний тайлбарлагч А.Дэлгэрмаагийн тайлбар олон хүнд үнэлэгдсэн. Мэдрэмжтэй, мэдлэгтэй тайлбараараа хэдийн олны танил болоод буй тайлбарлагч, япон хэлний багш, орчуулагч, хэл бичгийн ухааны доктор А.Дэлгэрмааг Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийн тайлбараараа олон хүнийг уран гулгалтын спортод дурлуулсан түүнд талархлаа илэрхийлж, цаашид спорт, олимпизмын үйл хэрэгт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Алтан медалиар шагнаж урамшууллаа.

Тайлбарлагч А.Дэлгэрмаа шагнал авсандаа маш их талархаж буйгаа хэлж, цаашид МҮОХ-той бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404