"Хүрээ үдэш"-т үе үеийн яруу найрагчид оролцоно
2022/05/27

Яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг уран бүтээлийн "Цэгц аравт" нэгдлээс санаачилжээ. Уг үйл ажиллагаа энэ баасан, бямба, ням гарагт буюу тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. 

"Хүрээ үдэш-City night" хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж шүлгээ уншихаас гадна Улсын филармоны квартет хамтлаг, хийл, саксафон болон гитарын гоцлол хөг нэмж, дуучин Б.Хонгор, Н.Тамир нар ая дуугаа өргөх юм.

Мөн монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлж авах, таталбар хөргөө зуруулах, хүндэлдэг найрагчидтайгаа гэрэл зураг татуулах боломжтойгоос гадна ном, пянз сонирхогчид үзэсгэлэн худалдаа, солилцоо зохион байгуулах ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404