З.Мэндсайхан: Сургуулийн хүүхдэд өдөр бүр сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэх санаачилгыг гарган ажиллаж байна
2022/05/27

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Сургуулийн хүүхдэд өдөр бүр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дадлыг бий болгох, хэвшүүлэх санаачилгыг гарган ажиллаж байна. Сарлагын сүү, ингэний сүүний чиглэлээр бүсийн хурал хэлэлцүүлгийг зохион байгуулж, хос бөхт тэмээний нийгэмлэг байгуулах санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. 

2021 оны байдлаар төсвөөс санхүүждэг 350 мал эмнэлэг, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний 940 нэгжид нийт 3,000 гаруй малын их эмч, мал зүйч ажиллаж байна. Нэг малын эмчид 48.6 мянган мал ногдож байгаа нь олон улсын үзүүлэлтээс тав дахин их үзүүлэлт юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404