Монголын тамирчид хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүжээ
2022/05/23

Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн лиг тавдугаар сарын 19-20-нд ОХУ-ын нийслэл Москвад боллоо. Эхний өдөр манай дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол таван бөх финалд орж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүжээ.

Тодруулбал, финалд эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал нар алтан медалийн эзэн болсон байна.

 
 
 
 

Эрэгтэйчүүдийн 65 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 125 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг нар мөнгөн медаль авчээ.

Энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад улсын "Зугалай" багийн нэрийн өмнөөс манай улсын эрэгтэй 4, эмэгтэй 11 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 9 медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404