Номын сангийн тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо
2022/05/23

Үндэсний бичиг соёл, номын баярын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын санаачлагаар Номын сангийн тухай хуулийн хэлэлцүүлэг Монгол Улсын их сургуулийн номын санд энэ сарын 20-ны өдөр боллоо.

Номын сангийн тухай хууль 2014 онд батлагдан салбарын эрх зүйн үндсийг тодорхойлж, иргэд насан туршдаа сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, шинэ мэдээлэл олж авах, түүх соёлтойгоо танилцах танин мэдэхүйн  түшиц газар байхаар хуульчилж, номын сангийн харилцааг анх хуулиар зохицуулан арваад жил хэрэгжиж байна.

Хэлэлцүүлэгт оролцогсод мэдээллийн эрин зуунд уншигчдын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн хөгжил, мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй уялдуулж Номын сангийн тухай хуулийг сайжруулах чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудал, орчин  үеийн номын сангийн чиг хандлага, бүх нийтийн уншлагыг дэмжих асуудлыг хэлэлцэж, санал солилцож, хуулийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Саранчимэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харлцаа холбооны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Монголын номын сангуудын консорциум, Ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн холбоо, Монголын зохиолчдын эвлэл, Уншигч төрийн бус байгууллагын төлөөлөл болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй номын санчид оролцов.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404