Г.Занданшатар: Ирээдүйд би Монголоос хөөгдөхгүйн тулд та нарт хэлж байна
2022/05/19

УИХ-ын өнөөдрийн /2022.05.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удридлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх вий. Бондыг бондоор төлнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг хэлж байхад шүүмжилж байсан. Одоо бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгний онолоор өр улам л нэмэгдэнэ. Монголдоо амьдарч чадахгүй яагаад өрөнд оруулчихсан юм, нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наядад хүрэх тооцоотой. Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбумд хүрнэ. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404