Б.Батдаваа Казахстан, Алжирын тамирчидтай барилдлаа
2022/05/19

Сурагчдын 19 дүгээр олимпын наадам буюу "Гимназиад-2022" Франц улсад эхэллээ. Энэ удаагийн наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байгаа бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч эх орноосоо мордсон.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд өчигдөр/2022.05.17/ нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлджээ. Харин хоёр дахь барилдаанаа Алжирын Буджеллал Вассимс Диас Эддинегийн эсрэг хийн мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Номингийн хувьд маргааш барилдана.

"Гимназиад-2022" сурагчдын олимп нь энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэн явагдана. Наадам дараах төрлүүдээр болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404