Д.Ганбат: "Петрочайна" чинь улс доторх улс болчихсон юм байна
2022/05/18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  өнөөдрийн /2022.05.18/ хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаалттай сонсохоор болсон ч олон нийтэд шахалт, шаардлагын дагуу нээлттэй болголоо.

Ингэснээр Байнгын хорооны хуралдаанаар "Газрын тосны хайгуул ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны танилцуулга" агуулгын дор дээрх сэдвээр нээлттэй сонсгол явуулж эхэллээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Баялгийн 50-иас доошгүй хувийг эзэд нь болох ард түмэн авна гэж заасан байдаг. Гэтэл энд чинь 30 хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Үндсэн хуульд нийцээгүй байна. Бараг 20-иод жил баялаг чинь урсчихсан байна шүү дээ. Тэндээс сонгогдсон гишүүд баахан яриад л байдаг. Тэр нь ард иргэдэд таалагддаг юм шиг байгаа юм. Энд Монголын ард түмэн хохирч байна, байгаль орчин сүйдэж байна гэж ярьдаг. Сүүлдээ тэр хэд нь дуугүй болчихлоо. Тэр нь улс дотор улс болчихсон байна. Тэнд хэдэн Монгол ажиллаж байна зэрэг мэдээлэл алга. Нөгөө талаараа Монгол Улсын эрх ашигт нийцсэн болгон хойшилж байдаг болчихсон. Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох юм. Дарханы замаа ч ашиглалтад оруулж чадахгүй л сууна шүү дээ. Ер нь, газрын баялагтай холбоотой юм бүхэн ард түмний эсрэг байгаа шүү. Ард түмэн баялагтаа эзэн болж чадахгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404