Э.Бат-Үүл нэг компанид 23 байршлын зөвшөөрөл өгчээ
2019/02/19

2013-2014 онд 23 байршилд цэцэрлэг сургууль барих зөвшөөрлийг нэг компанид өгсөн тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдийн асуултад хариулах өгөх үеэр  мэдээлэв.

Тэрээр "Өнгөрсөн жилүүдэд нийслэл дээр хэрэгжихээр төлөвлөсөн боловсролын салбарын барилгын ажлууд тодорхой шалтгааны улмаас саатаж ирсэн. Тухайлбал, газар чөлөөлөлт, тендерийн хугацаа хойшилсон зэрэг олон шалтгаанаар хоцорч зарим төсөв буцаан татагдах эрсдэл бас үүсэж байсан. Тийм учраас боловсролын салбарын 2019 оны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тал талын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа учраас уулзаж, ярилцлаа. Уулзалтын үеэр зарим хувийн хэвшлийн байгууллага Засгийн газрын концесс нэрээр 23 байршлыг нэг компани нэр дээрээ сургууль, цэцэрлэг барина гээд авчихсан асуудал байна. Энэ асуудалтай эвлэрэхгүйгээр 2013, 2014 онуудад Засгийн газраас концесс батлаад нийслэлийн хэмжээнд 23 газрыг нэг компани авч, барилгын ажил нь 5-50 хувьтай олон жил болж байгаа асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газрын шийдвэртэй бол шийдвэрийг нь өөрчлөх тал дээр ажиллана" гэв.

2013-2014 онд Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байсан тэрээр  гурван жил хагаст нийслэлийг удирдахдаа өмнөх  үеийн 11 жилийн төсвийг нэг дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө үрсэн гэж цоллуулдаг билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404