УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
2022/05/16

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоног /2022.05.16/-ийн хуралдааны товыг хүргэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж буй бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахгүйгээ мэдэгдэв.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Харин УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлаар хуралдсан ч тодорхой шийдвэр гараагүй билээ.

 
ЦАГ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА
10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхим
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
10.00 Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөө
14.00 Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөө
14.00 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их засаг” танхим
15.00 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхим
16.00 Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхим
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404