СПОРТЫН МАСТЕР Б.ГАНТУЛГА ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЛАА
2022/05/16

Уулын авиралтын спортын мастер Бэх-Очирын Гантулга дэлхийн дээвэр Эверестийн оргилд (8848м) амжилттай гарчээ. 

Тэрбээр 2022 оны 5 сарын 14-ний өглөө орон нутгийн цагаар 05:00-06:00, Монгол Улсын цагаар өглөөний 07:00-08:00 цаг орчимд алтан соёмбот төрийн далбаагаа, төрж өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа тугийн хамт Эверестийн оргилд мандуулжээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404