УИХ-ЫН ДАРГА, ГЭР БҮЛИЙН ХАМТ МОД ТАРИЛАА
2022/05/16

Өчигдөр олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар гэр бүлийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Тэрээр энэ тухайгаа : "Өрх айл болсон ойн энэ өдрөө гэргий, хүүхдүүдийнхээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Ханьтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ. Хүний амьдралын мөчлөгийг нэгэн модтой зүйрлэвэл жил ирэх тусам өөдөө тэмүүлж, хайр, хүндлэл, хичээл зүтгэл бүхнээрээ услан, тордсоор өдийг хүрчээ. Өнөөдөр хүрз, хувин барьсан хүүхэд, залуус энд тэндгүй харагдаж, цэцэрлэгт хүрээлэн маань хөл хөдөлгөөнтэй байна. Айл өрх бүрийн “амьдралын мод” өнө удаан жил өнгөжин, нахиалах болтугай" хэмээн цахим хуудастаа хуваалцжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404