Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий
2022/05/11

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар орон нутгийн томилолтдоо онгоц хөлөглөсөн нь  олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс шүүмжлэл хүртээд байсан юм.

Үүнсий хариуд Х.Нямбаатар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дурдаж, “Элбэгдорж шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн жиргэжээ.

Уг жиргээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу өгөв. Тэрбээр “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” хэмээн цахим хуудсанаа бичжээ.

elbege Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404