Х.Баттулга ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөжээ
2022/05/10
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /2022.05.09/ тохиож буй Ялалтын баярын өдөрт зориулан  ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөжээ.
 
Өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамнаас дайныг илтэд дэмжсэн парад зохион байгуулсныг монголчууд эсэргүүцэж, түүнийг эх орноосоо хөөхийг зарим иргэд шаардаж буй. Гэтэл дайран дээр нь давс үрсэн мэт экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл Монгол Улсад хэр хохирол авчрахыг хэлэхэд бэрх. Ямартаа ч тэрбээр энэ үйлдлээрээ Н.Азизовт үнэнч гэдгээ үзүүлэхийг хүссэн байж магадгүй. Түүнийг Оросын гэр хөл, даалгавар гүйцэтгэгч гэж харддаг хүмүүс ч цөөнгүй.Тухайлбал, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл твиттерт "Х.Баттулга, ардчиллын эсрэг Путины Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!" гэж жиргэжээ.
 
Олон сая хүний амь насыг хохироосон дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 77 жилийн ойгоор ОХУ нь өдгөө өөрөө хамгийн том хүчирхийлэгч болохоо дэлхий нийтэд харуулаад байгаа. Тус улсын зүгээс шинэ дайныг эхлүүлээд байгаа бөгөөд ардчилсан дэглэмтэй улс орнуудын зүгээс  Украинд явуулж буй ОХУ-ын дайныг эсэргүүцэн, энх тайвныг уриалан Москваг шүүмжилж байна. Гэтэл Ардчилсан намын нэрийг барьдаг экс Ерөнхийлөгч Х.Баттулга дайн өдөөсөн орныг дэмжиж, Зөвлөлтийн маршалын хөшөөнд цэцэг өргөх нь зохисгүй үйлдэл юм. Тэрбээр энэ үйлдлээрээ ардчилагч биш эсрэгээрээ дарангуйлагчийн гар хөл, аялдан дагагч болохоо харууллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404