Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдааныг 10 орны шүүгч шүүнэ
2022/05/10

Монголын балетын хөгжил сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдааныг зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд тайзнаа болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уралдаанд Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Испани, Куба, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий олон улсын балетын шүүгчид урилгаар шүүн шилдгүүдийг тодруулна.

Шүүгчдийн зүгээс дараах тэмцээн уралдаан, хөтөлбөрүүдэд урилга, тэтгэлгийг амжилт гаргасан оролцогчдод өгөх боломжтой юм. Үүнд,

-Олон улсын нэгдсэн цахим бүжгийн III уралдаан

(The 3rd International United Cloud Dance Competition)

-БНСУ-ын олон улсын балетын тэтгэлэгт хөтөлбөрийн VII уралдаан 2023 оны 7 сарын 22-24(The7th International Scholarship Ballet Competition)

-Дэлхийн балетын гранпри уралдаан (World Ballet Grand Prix)

-Солонгосын олон улсын балетын уралдаан (Korea International Ballet Competition)

-Шанхайн олон улсын балетын уралдаан (Shanghai International Ballet Competition)

-Өмнөд Африкийн олон улсын IX уралдаан (The 9thSouth Africa International Ballet Competition)

Мөн АНУ-ын “Бостон балет” сургуулийн зуны хөтөлбөрийн 100 хувийн тэтгэлэг, Францын Биарриц хотын олон улсын бүжгийн академийн зуны нэг долоо хоногийн хөтөлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн эрхийн бичиг, урилгууд багтаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404