Монголын анхны логоны үзэсгэлэн THE SIGN нээлтээ хийв
2022/05/09

"Бид Монгол Агуулга" нэгдлийн 19 график дизайнерын сүүлийн 20 жил хийж, бүтээсэн 1600 гаруй логог үзэгчдэд толилуулах The Sign үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Бидний эргэн тойронд зүйл тус бүрийнхээ агуулгыг шингээсэн дүрс, тэмдэгтүүд оршсоор байдаг. Харин тэдгээр дүрс, тэмдэгтүүдийг амьдралд ойртуулж, агуулгыг шинэчлэн аливаа зүйлтэй зохилдуулж хүргэдэг нь дизайнерууд болохыг үзэгчид энэхүү үзэсгэлэнгээс ойлгох боломжтой юм. Олон нийтэд хэдийн танил болсон логонууд хэн гэгч дизайнерын бүтээл байсныг энэхүү үзэсгэлэнгээс мэдэж авах боломжтой ажээ. Үзэсгэлэнд,

• Symbol / Бэлгэдэлт тэмдэгт

• Wordmark / Үгэн тэмдэгт

• Lettermark / Үсгэн тэмдэгт

• Combination / Дүрс, үгийн хослол

• Abstract / Хийсвэр тэмдэгт

• Character / Дүр төрх

• Monogram / Хэлхээ үсэг

• Emblem / Сүлд бэлгэдэл

• Pictorial mark / Зурган тэмдэгт хэмээх есөн ангилал бүхий 1600 гаруй логотой танилцан, дүрс тэмдэгтийг дэлгэн тавьжээ.

Мөн энэхүү үзэсгэлэнгээс үзэгчид дан ганц логог бус Монголын өв, уламжлал, соёлын бэлэгдлийн асар баялаг түүхтэй танилцах юм байна.

Үзэсгэлэн 2022 оны 05 сарын 11-ний 15 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404