Бүтэнбаярын Одгэрэл: Аавтайгаа хамт тоглож байсан С.Рахманиновын бүтээлийг дахин толилуулна
2022/05/09

Монгол Улсын филармонийн  Симфони найрал хөгжмийн үүсэж хөгжсөний 65 жилийн ой, Улсын филармонийн ерөнхий удирдаач асан Намсрайжавын Бүтэнбаярын 70 насны ойг тохиолдуулан“Сонгодог үдэш” тоглолт энэ сарын 6, 7-нд болох гэж байна.

Энэ удаагийн "Сонгодог үдэш" тоглолтын хөтөлбөрт суут хөгжмийн зохиолч Сергей Васильевич Рахманиновын Төгөлдөр хуурын II концерт, мөн Пётр Ильич Чайковскийн Дөрөвдүгээр симфонийг төгөлдөр хуурч Б.Одгэрэл гоцлон тоглох юм.

Б.Одгэрэл нь МУФ-г үүсгэн байгуулагч Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав агсны ач охин мөн нэрт удирдаач Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн  Н.Бүтэнбаярын бага охин билээ. Тэрээр Рахманиновын Төгөлдөр хуурын II концерт болон Ж.Гершвиний “Rhapsody in blue”бүтээлийг анх 2010 онд Улсын Филармонид төгөлдөр хуурчаар ажиллаж байх үедээаав, Уран сайхны удирдагч,ерөнхий удирдаач Н.Бүтэнбаярын удирдлага дор амжилттай тоглож үзэгчдэдээ хүргэж байжээ. 

Харин энэ удаад МУФ-ы удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдашийн удирдлага дор тоглох гэж байна. Ойн хүрээнд мөн Н.Бүтэнбаярын нэрэмжит удирдаачдын уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар төгөлдөр хуурч Б.Одгэрэл болон удирдаач Д.Нямдаш нартай цөөн хором ярилцлаа.

Удирдаач Д.Нямдаш:

- Н.Бүтэнбаяр багшийн 70 насны ой өнгөрсөн жил тохиосон ч ковидоос болоод бид тоглолт хийж чадаагүй. Тиймээс энэ жил тэмдэглэж байна. Энэ хүрээнд Б.Одгэрэлийн аавтайгаа хамт тоглож байсан бүтээлийг Симфони оркестрын хамт тоглох гэж байна.

Симфони оркестрыг 1957 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монголын радио холбооны дэргэд анх байгуулсан. Ардын жүжигчин Ц.Намсрайжав гуай оркестрыг өөрөө хөтлөн явуулж байгаад 1972 онд Улсын филармонийг байгуулсан юм. Ингээд Баянмонгол чуулга, Соёл-Эрдэнэ хамтлагийг татаж авчраад, симфони оркестртой гурван бүрэлдэхүүн болгож, Улсын Филармони гэдэг том байгууллага болгосон. Тиймээс энэ жил мөн Улсын Филармонийн 50 жилийн ой тохиож байна. 50 жилийн ойгоо арваннэгдүгээр сард тэмдэглэнэ. Мөн бид залуу удирдаачид болон цөөхүүл хөгжимчдийн уралдаан зарласан.

Удирдаач Д.Нямдаш

Удирдаач Д.Нямдаш

Төгөлдөр хуурч Б.Одгэрэл:

-Аавынхаа нэрэмжит залуу удирдаачдын уралдаан болон цөөхүүл хөгжимчдийн улсын анхны уралдаан зарласан. Бүртгэл тавдугаар сарын 10-нд хаагдах ба тавдугаар сарын 29, 30, 31-нд уралдаанаа зохион явуулна. Удирдаач нарыг дэмжсэн үйл ажиллагаа Монголд анх удаа хийх гэж байна. Мөн симфони оркестрын хөгжимчдийг хамарсан уралдаан анх удаа хийх гэж байна. Уралдаанд нас заагаагүй учраас залуу удирдаач нар болон суралцаж байгаа хүмүүс оролцох боломжтой. Мөн цөөхүүл хөгжмийн уралдаанд 3-9 хүн хамтлаг болж оролцоно.

 Онцлог нь Чайковскийн төрсөн өдөр тавдугаар сарын 7-нд тохиох учраас энэ өдөр тоглолтоо зохион байгуулах юм. 

-Удирдаачдын анхны энэ тэмцээнд ямар ур чадваруудыг нь хэрхэн үнэлэх вэ?

Удирдаач Д. Нямдаш:
-Симфони найрал хөгжим удирдах урлаг гэж бий. Үүнийг л бид харах гээд байна. Залуу удирдаач нар, цаашид өсөх ирээдүйтэй, өөрийнхөө карьерыг эхэлж байгаа удирдаач нар, гадаад дотоодод суралцах гэж байгаа бол нэр хүндийн хувьд маш том дэмжлэг болох байх. Бид өндөр шагналын сан тавьсан. Тиймээс залуу удирдаач нар идэвхтэй оролцох байх гэж найдаж байна.

Монгол Улсын Консерватори, СУИС, цэргийн сургуулиудад удирдаач нарыг бэлддэг юм билээ. Тэднээс ажлын талбарт гарсан нь байна, суралцаж байгаа нь ч бий. Энэ хүмүүс идэвхтэй оролцох байх гэж найдаж байна.

Гадаадад төгсөөд ирсэн удирдаач нар цөөхөн. Гэхдээ бүгдээрээ оролцоосой гэж бодож байна. Энэ өрсөлдөөнөөс энэ хүүхдийг дэмжье гэхчлэн Соёлын яамны бодлогод нөлөөлөх болов уу гэж бодож байна. Шүүгч нар нь 20-иос доошгүй жил ажилласан мэргэжлийн удирдаач нар байх болно.

-Тоглолтын яриандаа эргээд оръё. Чайковский, Рахманинов нарын бүтээлээс тоглоно гэлээ. Энэ бүтээлүүд ямар онцлогтой вэ. Тоглолтын уур амьсгал бүхэлдээ ямар байх бол?

Удирдаач Д.Нямдаш:

-Хоёр хөгжмийн зохиолч хоёулаа Оросынх, хоёулаа романтик хөгжмийн зохиолчид. Сергей Рахманинов Америк руу явсан хөгжмийн зохиолч. Түүний хоёрдугаар концерт нь алдартай бүтээлүүдийнх нь нэг. Чайковскийг монголчууд бүгд мэднэ. Онцлог нь Чайковскийн төрсөн өдөр тавдугаар сарын 7-нд тохиох учраас энэ өдөр тоглолтоо зохион байгуулах юм. Мөн өмнөх өдөр нь буюу 6-нд бас тоглоно. Манай филармони 260 буюу цөөхөн суудалтай, үзэгчдийн эрэлт ихтэй байдаг учраас хоёр удаа тоглоно.

Хүүхдүүдээ Хөгжим бүжгийн коллежид оруулдаг шиг зургаан настайд нь төгөлдөр хуурын дугуйланд оруулаад, 12 дугаар ангиа төгсөн төгстөл нь сургаж байна.

Сонирхолтой түүх ярихад, Рахманинов хөгжмийн зохиолчоор төгсөх гээд дипломын ажлаараа анхны “Алеко” дууриа бичсэн. Харин шалгалтынх нь комисст Чайковский өөрөө сууж байсан юм билээ. Рахманиновын бүтээлд 5 болон 3+ дүн буюу маш өндөр дүн тавьсан. /сурв. Энэ дуурь Чайковскийд маш их таалагдаж, дараа нь түүний шаардлагаар уг дуурийг “Большой театр”-ын тайзнаа тавьжээ./

-Төгөлдөр хуурч Б.Одгэрэл өөрийн намтар түүхээсээ хуваалцахгүй юу. Гурван үеэрээ хөгжмийн урлагтай холбогджээ. Та хэдэн настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан бэ?
-Би зургаан настайдаа анх Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид элсэн орсон. Манайх урлагийн гэр бүл. Манай өвөө удирдаач, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав. Эмээ маань Д.Цэрэндолгор гэж Монголын алдартай хуучирч, мөн хийлч хүн байсан. Хүү нь, манай аав Н.Бүтэнбаяр удирдаач, альт хөгжим /Эрдүү хийл/ дардаг байлаа. Манай ээж Д.Наранцацрал мөн төгөлдөр хуурч. “Дэм- Авьяастан” төвийн багш, захирал. Манай үеэл н.Энхмаа эгч Монголдоо ганц арф буюу босоо ятга тоглодог хүн. Урлагийн айлын хүүхэд болоод ч тэр үү зургаан наснаасаа өөрөө ч мэдэлгүй Хөгжим бүжгийн коллежид шалгуулаад орсон. Анх Л.Замбага багшийнхаа удирдлага дор дөрвөн жил суралцаад, дөрөвдүгээр ангиасаа Ж.Аминчимэг багшийнхаа удирдлага дор суралцаад, Францын Лион хотын консерватори руу есдүгээр ангидаа тэнцээд явсан.

Тэндээ зургаан жил сураад, эргэж ирээд СУИС-д Ардын жүжигчин, профессор Т.Цолмон багшийнхаа удирдлага дор магистраа хамгаалсан. 2007 оноос СУИС-д бүжгийн концертмейстерээр ажиллаж байгаад 2011 оноос Монгол Улсын консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимд багшаар орсон. 2005 оноос “Дэм-Авьяастан” төвийнхөө багшаар ажиллаж эхэлснээс хойш 17 жил ажилласан байна.

Багадаа Ж.Чулуун гуайн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд оролцож, 1, 2, 3-р байр эзэлж байлаа. Мөн С.Гончигсумлаа гуайн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурчдын улсын IV-р уралдаанд оролцож, тэргүүн дэд байр эзэлж байсан.

"Хүүхэд ид гадуур тэнэдэг, PC тоглодог насандаа манай төгөлдөр хуураа давтаад сууж байлаа. Маш зөв хүмүүжилтэй болгосонд баярлалаа” гэж талархдаг. 

-Хөгжмийн зэмсэг тоглож сурах нь хүүхдэд маш олон талын давуу талтай.
-Төгөлдөр хуур сурах маш сайхан. Сүүлийн үед олон хүүхэд хөгжмийн дугуйланд явдаг боллоо. Сурахдаа ганц хоёр сараар ч биш. 10 гаруй жил суралцаж байна. Хүүхдүүдээ Хөгжим бүжгийн коллежид оруулдаг шиг зургаан настайд нь төгөлдөр хуурын дугуйланд оруулаад, 12 дугаар ангиа төгсөн төгстөл нь сургаад, хүүхдүүдээ гадагшаа явуулж байна. Эцэг эхчүүд сонгодог урлаг хүүхдэд сайн нөлөөлж байгааг харж байна. Хүүхэд сонгодог урлагаар хичээллэснээрээ тэвчээртэй болж, сууж сурдаг. Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ондоо байдаг. Манай сургалтын төвд явдаг эрэгтэй хүүхдүүдийн ээжүүд “Маш их баярлалаа. Хүүхэд ид гадуур тэнэдэг, PC тоглодог насандаа манай хүү тийм юм үзсэнгүй. Яг төгөлдөр хуураа давтаад сууж байлаа. Маш зөв хүмүүжилтэй болгосонд баярлалаа” гэж талархдаг. Гэх мэтчилэн маш олон сайн талтай.

Манай сургалтын төв үүсгэн байгуулагдаад 27 дох жилдээ орж байна. Манай ээжээс гадна эгч бид хоёр Францад төгсөж ирээд мөн багшаар ажилласан.   

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404