Ц.Цэвэрбал: Ц.Шаравжамц 300 сая төгрөг завшсан
2019/02/18

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал нарын төлөөлөгчид мэдээлэл хийж, Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа хэмээн мэдэгдлээ.  Тэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга  Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан. Монголын үндэсний олимпын хорооны “Olympic Solidarity” төслийн 80 мянган ам.доллар, Онцгой албан татварын сангаас 20 мянган ам.доллар, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20 мянган ам.доллар зэрэг нийт 300 орчим сая төгрөг завшсан зэрэг үйлдэл нь  монголын сагсан бөмбөгийн хөгжилд саад болж байгаа учраас БТСГ-ын дарга Ц.Шаравжамцад хариуцлага тооцохыг шаардаж байна" гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404