Австралийн парламентын IT хакердуулжээ
2019/02/18

Австралийн парламентын компьютерийн сүлжээнд хакерууд халдаж, улс төрийн гурван намын мэдээллийн санг сүйтгэснийг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад кибер халдлагын үеэр Холбооны парламентын мэдээллийн сангаас гадна Австралийн улс төрийн тэргүүлэх намуудын сүлжээнд халдсаныг тогтоосон байна. 

Моррисон үндэсний кибер аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтнүүддээ итгэж байгаагаа илэрхийлээд, "энэ бүхний цаана гадаадын Засгийн газрын оролцоо бий" хэмээн дурджээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Австралийн холбооны цагдаагийн ажилтнууд болон Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Агентлагийн шинжээч нар гэмт хэрэгтнүүдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404