Монголын бүжигчин охид ГРАН ПРИ хүртлээ
2022/05/06

"АЛТАН ГАДАС" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадам тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдлаа.

Тус наадамд Монгол Улсыг төлөөлж Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгаас төлөөллүүд оролцсоноос "Марифоса" аеробик бүжгийн сургалтын "МАРИФОСА" хамтлаг бүжгийн төрлөөр Гран При  шагналын эзэд болсон байна. 

"Алтан гадас" наадамд ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск, Эрхүү хот, Буриад улсын Улан-Удэ хот, Өвөр Байгалын муж, Монгол Улсын нийт 600 гаруй хүүхэд залуус гоцлол эстрад, ардын дуу, гоцлол болон хамтлаг ардын, театрын болон модерн бүжгийн төрлөөр оролцож шилдгүүдээ шалгарлуулсан ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404