Сайн татвар төлөгчийг дэмжинэ
2019/02/18

Татварын багц хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. 

Багц хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулжээ. Сангийн  сайд Ч.Хүрэлбаатар  "Сангийн яам татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг судалж үзсэний эцэст  хуульдаа өөрчлөлт оруулсан. Татварын гурван хуульд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж байгаа" гэв.

Тэрээр "энэ хуулийн төслөөр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой гэж үзээд дэнчингийн мөнгө тавьж байгаа. Татвар төлөх ёстой. Янз бүрийн торгуулиа бас төлөх ёстой. Гэтэл аль болох татвараа төлөхгүй байх арга хэмжээг авч, арга эв олдог, танил тал ихтэй хүмүүсийн нөхцөл байдлыг зогсоох заалт оруулж ирсэн” гэж Сангийн сайд тайлбарлав. 

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгажээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404