Т.Доржханд гишүүн талбай дээр гарч, иргэдтэйгээ тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ
2022/05/02

УИХ-ын гишүүн Т.Доржханд  дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулна гэнэ.  Энэ тухайгаа тэрбээр “Ийм УИХ-д хэн итгэх юм бэ, бүх хулгайч нараа хамгаалаад авч үлдлээ. УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна. УИХ-ын танхим дотроос биш талбай дээрээ иргэдийгээ уриалаад хамтдаа тэмцэе.

Иргэн хүнийхээ хувьд Пүрэв гарагийн 12 цагт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулна. Тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийнхаа тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай. Өнөөдөр дайн болж байна. Монгол Улсын аюулгүй байдал хангагдаж чадах уу? Улаанбаатарт нэг цахилгаан станцад гэмтэл гарахад л хот хөлдөнө. Өөр хот байж болохгүй юм уу?” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404