УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
2022/04/29

УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргалаа. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардаггүй гэж түр хороо үзлээ.

Тус дэд хорооны хуралдаанаар Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн.

Өнгөрөгч Лхагва гарагт халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Уг хуралд тус дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй юм.

Хуралдаанд дээрх гишүүдийг нэрсийн дарааллаар нэг нэгээр нь оруулан дэд хорооны гишүүд асуулт асууж, тайлбар авсан. Шалтгааныг нь тайлбарлахдаа “Бид шийдвэр гаргахын тулд итгэл үнэмшилтэй болох ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэлтэй болох ёстой. Тиймээс прокурор болон албаны хүмүүсээс нэмэлт тайлбар авах шаардлагатай байна. Мөн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргаж болохгүй. Нууц санал хураалтаар санал тэнцэхээс болгоомжилж дэд хорооны даргыг ирэхээр хуралдаанаа үргэлжлүүлнэ” хэмээсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр ажилдаа ирж, хурлаа үргэлжлүүлэн ийнхүү шийдвэрээ гаргалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404