Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн уралдаанд Б.Буджаргал тэргүүлжээ
2022/04/28

АНУ-ын Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 18-24-нд "Sri Chinmoy Self-Transcendence 6 day race" боллоо.

Энэхүү зургаан өдрийн гүйлтэд манай улсын тамирчин Б.Буджаргал оролцож, тэргүүн байрт орсон байна. Эрэгтэйчүүдийн төрөлд 19 хүн барианд орсноос тамирчин Б.Буджаргал нийт 502.3 миль буюу 808 километр зайг туулсан үзүүлэлтээр бусдыгаа манлайлав. Удаах байрт орсон Андреа Маркато 463.6 миль гүйжээ.

Эх сурвалж: us.srichinmoyraces.org

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404