11-11 төвд ирсэн авлигын мэдээллийг АТГ-тай шууд холбож байна
2022/04/26

Төрийн албан хаагчид авлигаас ангид байхаас өөр гарцгүй боллоо. Тэд олон нийтийн хяналтад орж байна. Учир нь Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой дуудлага мэдээллийг авч, АТГ-тай холбож эхэллээ. Мэдээлэл өгсөн иргэдийг нууцалж буй юм. Түүнчлэн 11-11 төвд иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах шийдвэр гарсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхаарал хандуулж, зорилго болгосон гол ажлуудын нэг нь авлигын индексийг бууруулж, хоёр оронтой тоонд оруулах. Тиймээс тэрбээр иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ авлигтай тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, авилгатай холбоотой гомдол мэдээллийг 11-11 утсаар өгч байхыг уриалсан юм. Түүнчлэн иргэдийн санал, гомдлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллахын тулд тус төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлэн авчирчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404