Монголын Stalwart Esports баг PUBG Mobile-н Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга боллоо
2022/04/25

"PUBG Mobile" тоглоомын Өмнөд Азийн мэргэжлийн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Pro League - South Asia Spring 2022" тэмцээний финалын тоглолтууд гурван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа.

Тэмцээнд дэлхийн аваргын долоодугаар байрын шагналт Монголын "Stalwart Esports" баг түрүүлж 18500 ам.долларын эзэн болов.

Харин хоёр, гуравдугаар байрт Балба улсын "Deadeyes Guys" болон "Trained 2 kill" багууд орсон бол Монголын "IHC Esports" баг дөрөв "Seal Esports" баг долоодугаар байрыг эзэллээ.

Тэмцээний эхний 10 байрт шалгарсан багууд "PUBG Mobile Pro League - South Asia Championship Spring 2022" тэмцээнд оролцох эрхээ авч буй бол 16 баг бүгд "PMPL South Asia Fall 2022" цувралд оролцох боломжтой боллоо.

Хүснэгт:

  1. Stalwart Esports (Монгол) - 234 оноо
  2. Deadeyes Guys (Балба) - 215
  3. Trained 2 kill (Балба) - 212
  4. IHC Esports (Монгол) - 209
  5. JyanMaara (Балба) - 158
  6. Skylightz Gaming (Балба) - 155
  7. Seal Esports (Монгол) - 138
  8. DRS Gaming (Балба) - 135
  9. High Voltage - 120
  10. Phanton Esports - 107
  11. Raw Esports (Балба) - 100
  12. 7Sea Esports (Балба) - 92
  13. Vibes Esports (Балба) - 88
  14. ElementriX (Балба) - 81
  15. Savage Esports (Монгол) - 56
  16. Venom Legends (Бангладеш) - 52
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404