"Хайрыг битгий гомдоо" олон ангит кино "ТВ8"-ын ДЭЛГЭЦНЭЭ
2022/04/23

"Nomadia picture", "Тэнгэр" продакшн, "Эрхэт Монгол" групп, "Хайрын хот" зуслангийн концепцтой дөрвөн улирлын хаус хорооллын төсөл хамтран бүтээсэн, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх "Хайрыг битгий гомдоо" олон ангит уран сайхны киног долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудад 21:00 цагаас өргөн нэвтрүүлгийн "ТВ8" телевизийн дэлгэцнээс хүлээн авч үзээрэй.

"Хайрыг битгий гомдоо" олон ангит уран сайхны киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг ажилласан бөгөөд гол дүрд СТА, жүжигчин Т.Бархүү, түүний өхөөрдөм авьяаслаг жүжигчин охин Б.Сүндари, СТА жүжигчин Ё.Алтангэрэл, Э.Урангоо, З.Номундарь, Б.Одгэрэл, Э.Тодгэрэл нар оролцон тогложээ. 
 

Нагац эгчтэйгээ хамт амьдардаг 10 настай Амина охин болоод түүний төрсөн эцэг, эхийг тойрсон ээдрээт амьдралын тухай өгүүлэх тус олон ангит уран сайхны кино өнөөдрөөс буюу 4-р сарын 22-ны өдрөөс Univision, ddish tv, look tv-д орсон бол 4-р сарын 29-ны баасан гарагаас "Эрхэт Монгол" медиа группийн харьяа өргөн нэвтрүүлгийн "Тв8" телевизээр үзэгчдэд хүрэхээр болсон юм. 

Хүн бүрт хайр, ухаарлыг ойлгуулах "Хайрыг битгий гомдоо" олон ангит уран сайхны киноны зураг авалтыг бүтэн зургаан сарын турш хийж бүтээсэн бөгөөд нийт 16 анги үргэлжлэх ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404