Эрдэнэс Монголын Гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт Эрдэнэс Оюутолгойн Гүйцэтгэх захирлаар томилогджээ
2019/02/14

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн  CEO-гоор ажиллаж байсан Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдов. Эрдэнэс Оюутолгой ХХК нь Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани тэрээр  өмнө нь тус компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатар ажиллаж байсан бөгөөд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа юм. 

Ц.Түмэнцогт 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. Оны өмнө түүнийг уг албан тушаалд очих тухай яригдаж байсан ч тэрээр өчигдөр ийнхүү албажжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404