Импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг хөвчийн тосгонд үйлдвэрлэж байна
2022/04/22

Үндэсний хэв шинжийг агуулсан, импортыг орлох, гэр ахуйн мод модон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг хөвчийн тосгонд үйлдвэрлэж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэр ахуйн мод модон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус  “Бугант Нандин” ХХК 2007 оноос хойш худалдаа үйлчилгээ, ачаа тээвэр, мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн арчилгаа цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт зэрэг чиглэлээр Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эднийх мод үржүүлгийн талбайдаа 500 мянгаас 1 сая ширхэг тарьц суулгацыг бойжуулан ойжуулалтад бэлэн болгосон байна. Мөн тус аж ахуйн нэгж иж бүрэн тавилгатай, металл тоногтой цомцог тоонотой, хүннү загварын Монгол гэрээс эхлээд сандал ширээ, буйдан гээд гэр ахуйн бүх төрлийн тавилга хийж эхэлжээ. Түүнчлэн 30-50 нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загварт нийцүүлэн гаргаж олны талархлыг хүлээсээр байгаа аж. Үйлдвэрлэлийн баазаа чанарын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, 50-80 хүнийг ажлын байраар ханган орон нутагтаа шинэ ажлын байрыг бий болгосон байна.

Орон нутгийн үйлдвэрлэлээ худалдан авалтаар дэмжиж хөрөнгө оруулалт хийхийг тус компанийн зүгээс уриаллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404