Үл давтагдах хээ буюу “Quantum Distance”
2022/04/21

Э.Энхзаяа: Өвтгөж шаналгаж байгаа тэр холбоосоосоо ч бид гоо үзэсгэлэн, сайн сайхныг хайсаар байх нь хачирхалтай. 

Бид бүгд дахин давтагдашгүй. Яг одоо өнгөрч буй энэ хором мөчүүд ч адил. Тодорхой цаг хугацаанд мэдэрч буй мэдрэмжүүд, хөвөрч байгаа бодлууд ч эргэж ирэхгүй. Эргэж ирэхгүй, дахин давтагдахгүй урсан буй бүхнийг харин  хаа нэгтээ тэмдэглэн үлдээж болох уу? Контемпорари үйлдлийн урлагаас үлдсэн тэмдэглэл-бар бүтээлүүдээрээ уран бүтээлч Э. Энхзаяа энэ асуултад хариулжээ.

Үйлдлийн урлагаар дагнан уран бүтээлээ туурвидаг тэрбээр гурав дахь бие даасан “Quantum Distance” үзэсгэлэндээ сүүлийн таван жилийнхээ хугацаанд хийсэн бүтээлүүдээ дэлгэжээ. Урлагийн энэ төрлөөр дагнасан уран бүтээлчид ихэвчлэн өөрийн биеэр утга санаа, бодол, мэдрэмжээ илэрхийлдэг бол Э.Энхзаяагийн бүтээлд хамтрагч оролцдогоороо онцлог.

“Quantum Distance” үзэсгэлэнг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл олон нийтэд толилуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404