Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа.
2022/04/21

Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Шүүх хурлаар түүнийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэн улмаар нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарчээ.

Үүний дагуу Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая ажлын байран дээрээс нь баривчлалаа. Прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа өчигдөр үдээс хойш шүүхэд хүргүүлээд байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404