АН бүлэггүй болсон ч Я.Санжмятав суудлаа өгөхгүй
2019/02/14

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар бүлгээсээ гарах хүсэлтээ өгсний дагуу АН бүлэггүй болох нөхцөл үүссэн.  Гэхдээ энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцж эцэслэх юм.

Ардчилсан нам бүлэггүй болчихвол АН-ын гишүүн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргынхаа ажлыг өгөх ёстой болох юм. Гэвч тэрээр  “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, суудлаа өгөхгүй гэжээ.  Тэгэхээр энэ асуудал мөн л Цэц дээр очиж мэдэх нь...

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404