Vitamin-С амин дэмийн ач тус
2022/04/14

Олон ач тус, үр нөлөөг үзүүлдгийн хамгийн чухал чанар нь дархлааны системийг сайжруулж, өвчилсөн биеийг хурдан эмчлэгдэхэд нэн тустай.

С амин дэмийн бидний бие, гоо сайханд үзүүлдэг гайхалтай 11 ач тус:
• Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
• Үрэвслийг намдаана
• Стрессийг буруулна
• Чийг бам өвчнөөс сэргийлнэ
• Дархлааг нэмэгдүүлнэ
• Чихрийн шинжингийн буурлалтад нөлөөлнө
• Үсний эрүүл ургалтыг дэмжинэ
• Үсний хагийг арилгана
• Зүрх судасны эмгэг, хорт хавдраас сэргийлнэ
• Сэтгэл санааг дэмжинэ

С амин дэм дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
• Буйл үрэвсэж цус гарах
• Буйлны дээд хэсэгт идээрхэг юм гарах
• Дархлаа суларч, эрч хүчгүй болох
• Үс, арьс хуурайшиж гэмтэх
• Үе мөчний үрэвсэл нэмэгдэх
• Хамраас цус гарах
• Өвчинд өртөмтгий болох

Өдөрт хүний биед шаардагдах C амин дэмийн тун ямар байдаг вэ?
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6% үүнээс оюутнууд, тамхи татдаг хүмүүс С амин дэмийн дутагдалд хамгийн их өртдөг байна. 90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200мг-аас дээш тунгаар өдөрт хэрэгдэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө үзүүлддэггүй.
• Эрэгтэй хүн өдөрт 90 мг
• Эмэгтэй хүн өдөрт 75 мг
• Жирэмсэн эмэгтэй өдөрт 85 мг
• Хөхүүл ээжүүд өдөрт 120 мг тунтай тэнцэх амин дэмийг авах ёстой байдаг байна. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2,000 мг-ыг хэрэглэж болдог байх нь.

С амин дэмийг өөртөө агуулдаг хүнснүүд:
Сүү цагаан идээ, айраг, өрөм, бяслаг, гурил, гурилан бүтээгдэхүүнүүдэд С амин дэм огтхон ч агуулагддаггүй. Харин жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд ихээр агуулагддаг учраас хүн өдрийн наад захын хэрэгцээгээр жимс ногооноос авах боломжтой байдаг. Нохойн хошуу, чацарганад С амин дэмийн агууламж хамгийн өндөр. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна гээд боддоо. Мөн:
• Улаан ногоон чинжүү
• Гүзээлзгэнэ
• Ногоон навчит ургамалууд
• Киви
• Броколли
• Жүрж
• Цэцэгт байцаа
• Манго
• Лийр

С амин дэм хэрэглэхэд анхаарах зүйлс:
Эмч нарын зөвлөж байгаагаар С амин дэмийг хэтрүүлэн хэрэглэх нь огт хэрэглэхгүй байснаасаа ч илүү хор хөнөөлтэй гэдэг. Жишээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө,турна. Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404