“Харанга” хамтлагийнхан тоглолтоо хийнэ
2022/04/13

“Харанга” хамтлаг ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж байна. 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй “Харанга”-ынхан бүх цаг үеийн хит 25 дууг хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Тоглолт “UB palace”-ын концертын Их танхимд болно.

30 жилийнхээ ойд зориулсан “Замд гаръя” тоглолтоо “Буянт-Ухаа” цогцолборт сүр дуулиантайгаар хийж байсан тэд гурван жилийн дараа үзэгч фэнүүдтэйгээ уулзах гэж буй нь энэ юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404