Мөсөн голууд хурдацтай хайлж байна
2019/02/14

Олон улсын эрдэмтдийн баг 215 мянга орчим мөсөн голд судалгаа хийж, нийтдээ 158 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзэлж буйг тогтоожээ. Мөсөн голуудын нийт эзлэхүүн сүүлийн жилүүдэд 18 хувиар буурсан байна. 

“Шинэ судалгаа Азийн өндөр уулсын мөсөн голууд бидний урьд өмнө бодож байснаас илүү хурдан үгүй болж магадгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстойг харуулж байна” гэж мөсөн гол судлаач профессор Даниэль Фаринотти сэтгүүлчдэд мэдээлжээ. Эрдэмтдийн хийсэн шинэ дүгнэлтээс үзвэл, Гималай, Төвд болон Төв Азийн уулсын мөнх цэвдэг, мөсөн голуудын тал нь 2060-аад оны үед хайлж үгүй болох аж. Тэгвэл ийм үзэгдэл 2070-аад оны үед болно гэж өмнө нь үздэг байжээ. Азийн мөсөн голууд хайлж эхэлснээр тэдгээрийн үйлдвэрлэж буй усны хэмжээ энэ зууны эцэс гэхэд 24 хувиар буурна гэдгийг шинжээчид анхааруулсан байна.

Эрдэмтдийн судалсан 215 мянган мөсөн гол бүгд хайлбал дэлхийн далайн төвшин 30 см-ээр нэмэгдэх гэнэ. 1990-2010 оны хооронд мөсөн голууд хайлсны улмаас дэлхийн далайн төвшин 1.5 см-ээр нэмэгджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404