МУАЖ Г.Равдан, Төрийн соёрхолт Ц.Доржготов нар АН-ын дээд шагнал хүртлээ
2022/04/04
Ардчилсан хувьсгалын 32 жил, ардчиллын төлөөх Улс төрийн намууд нэгдсэний 22 жилийн ой, Ардчилсан нам үүсэн байгуулагдсан баярын өдрийг тохиолдуулан Ардчилсан намын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол улсын Ардын жүжигчин Гомбын Равдан, Төрийн шагналт, зохиолч Цэндийн Доржготов, Ардын Их Хурлын Депутат асан Хишигсүрэнгийн Жаргалсайхан, Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооны дарга Хишигбаатарын Алтанхуяг нарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн Одон” -оор шагналаа. 
 
сонин mn
Шагналыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн АН бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар гардууллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404