Г.Занданшатар: Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлага тулгарч байна
2022/04/01

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын энэ цаг үеийн хурцадмал нөхцөл байдал Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлж, хүндрэл үүсгэж байгааг бүх түвшиндээ ойлгож, хэмнэлтийн горимд шилжих шаардлага тулгарч байгааг хэллээ.

Тэрбээр "Дэлхий дахинаа үүсээд буй нөхцөл байдлын Монголд туссан "сүүдрийг" ойлгож, улс төрийн хүчнүүд асуудлуудыг хэт улс төржүүлэхгүй, гадаад харилцаа, олон улсын байдалд туйлшралгүй Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг хүндэтгэж, нэг санаа бодолтой байх цаг үе тулгарч байна. Хүнд цаг үе тулгарч байна. Хамтын хүчээр даван туулна. Дотооддоо үймж, нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байх дээр дор бүрнээ анхаарна уу.

Хамтын хүчээр, нийтээрээ хүчээ нэгтгэж байж хямрал, хүндрэлийг даван туулна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хямрал гэдэг үгийн ард боломж бас байдгийг санаж, Засгийн газар хэт үймэлгүй, бас хэт тайвшралгүйгээр оновчтой, хурдтай шийдвэр гаргаж "Шинэ сэргэлтийн бодлого"-оо тооцоо судалгаатайгаар, олон нийтийн санаа бодолд нийцтэйгээр хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404