Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 24 тамирчин алтан медаль хүртлээ
2022/03/29

Сонирхогчийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд долоо хоног үргэлжлэн аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд нийт 41 байгууллага буюу спорт клуб, хорооны 200 орчим тамирчин оролцсон. Үүнээс 24 нь алтан медаль хүртэж шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах, цаашлаад олон улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Олон Улсын боксын холбооны шинэчлэлтэй холбоотойгоор энэ удаа эрэгтэй 13, эмэгтэй 11 жингийн тулаанууд болсон нь өмнө байгаагүй олон медаль гардуулах шалтгаан болов.

Боксын УАШТ-ий нэгдсэн дүн:

Эрэгтэй

  • 48 кг: 1.Энхбаатарын Сүх-Эрдэнэ  /Дорноговь/ 2. Алдархишигийн Баттулга /Алдар/ 3.М.Лувсанпэрэнлэй /Баянгол/, Э.Энх-Амгалан /Дорноговь/
  • 51кг: 1.Х.Энхмандах /Алдар/ 2.О.Энхтайван /Хилчин/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хүч/, Х.Батболд /Хилчин/
  • 54 кг: 1. Доржнямбуугийн Ганболд /Хангарьд/ 2.Хархүүгийн Билгүүнсайхан /Алдар/ 3.Э.Сүхбат /Ихэр бээлий/, Б.Цэндсүрэн /Аврагч/
  • 57 кг: 1.Х.Энх-Амар /Алдар/ 2.Э.Баярсайхан /Хан боксинг/ 3.Г.Ган-Эрдэнэ /Хөх чоно/, Н.Энхтөр /Golden boxing/
  • 60 кг: 1.Б.Буяндалай /Хангарьд/ 2.Т.Энхтөр /Баянхонгор/, Э.Бат-Өлзий /Дорноговь/, Х.Отгонсүх /Хөх чоно/
  • 63.5 кг: 1. Баттөмөрийн Мишээлт /Аврагч/ 2.Эрдэнэбатын Цэндбаатар /Сүлд/ 3.Б.Дөлгөөн /Erdenet boxing/, Т.Билгүүнтөгс /One team/
  • 67 кг: 1.Б.Чинзориг /Алдар/ 2.У.Мөнх-Эрдэнэ /Алдар/ 3.А.Жандос /Хангарьд/, Г.Баярхүү /Хүч/
  • 71 кг: 1.О.Бямба-Эрдэнэ /Хилчин/ 2.О.Уламжаргалан /Өмнөговь/ 3.С.Жавхланбаяр /Алдар/, Н.Энх-Оргил /Алдар/
  • 75 кг: 1. Жаргалын Отгонжаргал /Алдар/ 2.Батбаярын Эрдэнэбаяр /Хүч/ 3.Б.Гантулга /Хөх чоно/, Г.Далай /Хангарьд/
  • 80 кг: 1.Б.Агарзандан /Сүлд/ 2.Я.Төртулга /Баянгол/ 3.Б.Баасандорж /Хилчин/, Г.Мэндбаяр /Алдар/
  • 86 кг: 1. Отгонжаргалын Батзориг /Хүч/ 2. Гантогтохын Ганбат /Хүч/ 3.М.Батбаатар /Алдар/, П.Мөнхбаатар /Амжилт файтинг/
  • 92 кг: 1.П.Мягмарбат /Баянгол/ 2.О.Энхжин /Хүч/ Д.Саранцогт /Монгол эрч/
  • +92 кг: Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр /Буудай/ 2.Х.Бекнур /Хүч/ 3.Т.Ерболат /Алдар/, Э.Батжаргал /Хүч/

Эмэгтэй

  • 48 кг: Жанчивын Нямсүрэн /Хангарьд/ 2.Очирсүхийн Энхмаа /Баянгол/ 3.С.Биндэръяа /One boxing/, Б.Жанаргуль /Ихэр бээлий/
  • 50 кг: 1.Б.Мөнгөнсаран /Хангарьд/ 2.Н.Оюун-Эрдэнэ /Алдар/ 3.О.Жаргалан /Хөх чоно/, П.Аюурзана /Бугат/
  • 52 кг: 1.Лутсайханы Алтанцэцэг /Аврагч/ 2.Пүрэвдоржийн Хулан /Алдар/ 3.М.Мөнхжин /Баянгол/, Н.Гэрэлчимэг /Gold box/
  • 54 кг: 1.О.Есүгэн /Аврагч/ 2.Э.Мичидмаа /Erdenet boxing/ 3.М.Цэндоо /Хөх чоно/, М.Энхжаргал /Алдар/
  • 57 кг: 1. Монхорын Намуун /Хангарьд/ 2.Төмөрхуягийн Болортуул /Алдар/ 3.Б.Энхцэцэг /Хөх чоно/, Д.Түвшинтунгалаг /Дорноговь/
  • 60 кг: 1.Т.Номин-Эрдэнэ /Хилчин/ 2.Т.Анужин /Амжилт файтинг/ 3.Г.Бадмаараг /Алдар/
  • 63 кг: 1.Уранбилэгийн Шинэцэцэг /Аврагч/ 2.Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /Хангарьд/ 3.Н.Баянцэцэг /Radia/, М.Цолмонжаргал /Аврагч/
  • 70 кг: 1.Энхбаатарын Эрдэнэтуяа /Хилчин/ 2.Эрдэнэцогтын Намуун /Баянгол/ 3.Б.Сайнбаяр /Аврагч/, М.Бямбасайхан /Амжилт файтинг/
  • 75 кг: Н.Ану /Хангарьд/ 2.Т.Наранжаргал /Ихэр бээлий/ 3.Т.Саруулзаяа
  • 81 кг: 1. Азимбайн Зейнеп /Алдар/ 2.Дамжингийн Одонзаяа /Увс/ 3.Б.Оргил /One team/, Л.Хүслэн /Бугат/
  • +81 кг: 1.Алтанзулын Маралаа /Баянгол/ 2.Эрдэнэсоёлын Ундрам /Амжилт файтинг/ 3.Б.Халиун /Gan boxing/ /Gan boxing/, Б.Номин /Дархан-Уул/

Эрэгтэй шилдэг тамирчин: “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт
Эмэгтэй шилдэг тамирчин: “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ
Шилдэг дасгалжуулагч: Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга
Шилдэг шүүгч: Монголын боксын холбооны гурван одтой шүүгч, спортын мастер Д.Бүдрагчаа
Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит тусгай шагнал: “Алдар” спорт хорооны тамирчин, 2022 оны улсын аварга Х.Энхмандахад олголоо.
Багийн дүн:

  1. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо
  2. ОУХМ Баттулга, спортын мастер Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо
  3. ОУХМ Б.Энхтайван дасгалжуулагчтай Баянгол дүүрэг.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404