Монголын 3х3 шигшээ багийн тамирчдын ДАШТ-нд оролцох эрх нь баталгаажлаа
2022/03/29

Монгол Улсын 3х3 үндэсний эрэгтэй эмэгтэй шигшээ багуудын 2022 дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа.

ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарлалаа.

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх дэлхийн шилдэг 20, 20-н улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай эрх баталгаажлаа.

Дэлхийн аварга 2022/06/21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверп хотод болно.

ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан ОХУ-ын оронд ямар улс Дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404