УАШТ: Баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртлээ
2022/03/28

Зууны манлай МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны баг тамирчид 4 алт, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэй 52кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд ОУХМ У. Шинэцэцэг,  эрэгтэй 63,5 кг-ийн жинд Б.Мишээлт  нар алтан медаль, эрэгтэй 54кг-ийн жинд Б. Цэндсүрэн, эмэгтэй 70 кг-ийн жинд Б.Сайнбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээнд 41 байгууллагын 300 гаруй тамирчин оролцсноос “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404