Ж.Чинбүрэн: ХСҮТ урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэ төвтэй болно
2019/02/13
 
Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр. "Хавдар гэдэг өвчин нийгэмд үхэл мэт айдастайгаар ойлгогддогийг өөрчлөх шаардлагатай" гэж  “Жаргалан” Хавдар судлалын үндэсний төвийн захирал, профессор Ж.Чинбүрэн хэлэв. Тэрээр хавдрын өнөөгийн нөхцөл байдал, хийж буй ажлынхаа талаар товч хүүрнэсэн байна.
 
"ХСҮТ дээр жилдээ 11 мянган хүн эмчлүүлээд эдгээд гардаг. Манай томоохон эмчилгээ болох мэс заслын дараахь эрсдэл эндэгдэл 1.6-аас бага хувьтай байгаа. Энэ бол их боломжийн үзүүлэлт. Би энэ тоог хүмүүст итгэл төрүүлэхүйц хэмжээний тоо баримт гэж хэлмээр байна. Иргэддээ хандаад танд хорт хавдар тусах хэмжээний эрсдэл байгаа л бол заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой шүү гэж хэлье. Учир нь энэ өвчин эрт үедээ оношлогдох юм бол бүрэн эдгэдэг.
Бид сүүлийн үед цахим орчинд нэг зүйлийг их ярьж байгаа. Энэ бол “Айх биш ойлгоё” гэж. Хавдар гэдэг өвчин нийгэмд үхэл мэт айдастайгаар ойлгогддогийг өөрчлөх шаардлагатай. Юуны түрүүнд иргэд маань эмчид үзүүлбэл өвчин илэрчих байх гэсэн хандлага, түгээмэл сэтгэхүйгээсээ салах ёстой. ХСҮТ дээр жилдээ 11 мянган хүн эмчлүүлээд эдгээд гардаг. Манай томоохон эмчилгээ болох мэс заслын дараахь эрсдэл эндэгдэл 1.6-аас бага хувьтай байгаа. Энэ бол их боломжийн үзүүлэлт. Би энэ тоог хүмүүст итгэл төрүүлэхүйц хэмжээний тоо баримт гэж хэлмээр байна. Иргэддээ хандаад танд хорт хавдар тусах хэмжээний эрсдэл байгаа л бол заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой шүү гэж хэлье. Учир нь энэ өвчин эрт үедээ оношлогдох юм бол бүрэн эдгэдэг.
 
Өмнөд Солонгосын эмнэлэгт зөвхөн хорт хавдрыг бүрэн илрүүлэх багц шинжилгээнд ороход 2,5 сая вон зарцуулж байгаа. Монгол мөнгөөр таван сая гаруй төгрөг шүү дээ.
Үүнийг яагаад Монголдоо хийж болохгүй гэж. Сүүлийн үеийн технологи бүхий өндөр өртөгтэй урьдчилан сэргийлэх оношлогоог бид боломжийн үнээр иргэддээ санал болгохоор ажиллаж байна. Хэрэгцээ шаардлага, орон зай нь байгаа учраас.
 
Бид 2019 онд хүний толгойноос хөл хүртэл, дээр нь молекул, генетикийн түвшинд шинжилж, ирээдүйд хортой хавдраар өвдөх эрсдэлтэй эсэхийг нь үзэх хэмжээнд шинжилгээ хийдэг болно. Ийм боломж бидэнд бий  юу гэвэл байгаа. Өнөөдрийн байдлаар ХСҮТ дээр хавдрын эмчилгээ хийлгэсэн хүмүүст эсийн, генийн шинжилгээг хийж байгаа нь шинээр эхлэх ажлын маань суурь болоод явах бүрэн боломжтой.
Энэ ажилдаа хувийн хэвшлийнхнийг татан оруулахаар ярилцан тохиролцож, гэрээ хийгээд ажлаа эхлээд явж байна. Энэ тасаг ХСҮТ-ийнхөө бусад ижил төрлийн тоног төхөөрөмжинд ачаалал өгч, нэрмээс огт болохгүй. Тусдаа зарчмаар явна. Хорт хавдрын эмчилгээ хийдэг тасгууд, эмчилгээ хийлгэж буй иргэдээсээ тусдаа байрлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар ирсэн иргэдээ л хүлээж авдаг үйлчилгээ бүхий кабинеттай болно гэж ойлгох хэрэгтэй. Ажил маань урагштай явж байгаа. Одоо тоног төхөөрөмжөө суурилуулахын өмнөх засварын ажлууд хийгдэж эхлэх гээд зураг төсөл нь дуусчихаад байж байна" гэжээ.
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404