Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжинэ
2019/02/13

нгарт дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хувь хүний орлогын албан татвараас насан туршид нь чөлөөлөхөөр болсон тухай тус улсын Ерөнхий сайд төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулах үеэрээ мэдэгдэв.

Өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь цагаачлалаас үл хамааран Унгарын ирээдүйг хамгаалах арга зам юм гэжээ. Унгарын хүн амын тоо жилд 32 мянгаар буурах болсон бөгөөд тус улсын эмэгтэйчүүд Европын Холбооны /ЕХ/ дундаж үзүүлэлтээс цөөн хүүхэдтэй байгаа ажээ.

Төрөлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 10 сая форинт буюу 36 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг залуу хосуудад хүүгүй санал болгож байгаа бөгөөд хосууд гурван хүүхэдтэй болсон тохиолдолд зээлээс нэг удаа чөлөөлөх юм байна.

Мөн ирэх гурван жилийн хугацаанд 21 мянган ясли шинээр байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний системд 2.5 тэрбум ам.долларыг зориулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн долоон хүний суудалтай тээврийн хэрэгсэл худалдан авах хүсэлтэй хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404