Кубын боксын алдарт дасгалжуулагч Г.В.Гутиррез Монголд ирлээ
2022/03/21

Куба улсын алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез Монголын боксын холбооны урилгаар Улаанбаатар хотноо  иржээ.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, МБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, Олон улсын боксын холбооны тэмцээн зохион байгуулах албаны гишүүн Г.Бадрах нар хүндтэй зочноо угтан авлаа.

Г.В.Гутиррез сэтгэгдлээ хэлэхдээ, “Би Монголд анх удаа ирж байна. Сэтгэгдэл өндөр байна. Олон найз нөхөдтэй болно гэж итгэж байна. Миний гол зорилго бол Кубын боксын арга барил, школ, туршлагыг Монголын тамирчдад боломжоороо зааж сурган, арга техникээ хуваалцахад оршино. Намайг халуун дотно хүлээж авсан та бүхний итгэлийг алдалгүй, хариуцлагатай ажиллана” хэмээн онцолж байв.

Тэрбээр Кубын боксын спортын хамгийн өндөр амжилт үзүүлсэн 30 гаруй жилийн хугацаанд ажилласан, туршлагатай дасгалжуулагч юм. Түүний шавь нараас дурдвал, олимпын хошой аварга Ариэль Эрнандес, олимпын хошой аварга Родниэл Иглесиа, олимпын аварга Хуан Карлос Лемус, олимпын аварга Баутиста Эрнандес, олимпын аварга Лоренцо Сотомайор нарын шилдгүүдийг дасгалжуулж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404