ФУТЗАЛ: МОНГОЛЫН ШИГШЭЭ МЬЯНМАРТ ХОЖИГДОВ
2022/03/17

Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын урилгаар “NSDF Futsal invitation Thailand-2022″ тэмцээнд оролцож байгаа билээ. Эхний тоглолтоо Ираны хүчирхэг багийн эсрэг хийж,  ялагдал хүлээсэн “Заалны хөх чононууд” өчигдөр/2022.03.16/ хэсгийн хоёр дахь тоглолтоо Мьянмарын эсрэг хийлээ. Хоёр багийн тоглолтын эхний үе 0-5 гэсэн харьцаатай завсарлаж, тоглолтын нийлбэр дүн 1-7 гэсэн харьцаатай Мьянмарын ялалтаар өндөрлөжээ.

Энэхүү тэмцээний эхний хоёр тоглолтод манай шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч Covid-19 шинжилгээний хариунаас шалтгаалан оролцож чадаагүй юм. Хэдийгээр манай шигшээ баг хоёр ялагдсан ч  тэмцээний "А" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан багтай гуравдугаар сарын 19-нд Улаанбаатарын цагаар 13:30 минутаас тоглох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404