Монгол арт галерейд "Андгай" үзэсгэлэнг дэлгэнэ
2022/03/17

Шинэ үзэсгэлэн монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор, фото болон угсаатны зүйн үзмэрүүдийг хамруулсан томоохон соёлын арга хэмжээг ерөнхий зохион байгуулагчаар Монгол арт галерейн хамт олон ажиллана. Тодруулбал, Монгол банхар судлалын холбоо төрийн бус байгууллага “Андгай” үзэсгэлэнг 2022 оны гуравдугаар сарын 20-28-ны өдрүүдэд үзэгч олондоо толилуулна.

Үндэсний уугуул нохойн нэг болох монгол банхар үүлдрийн цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, хөдөө орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой томоохон үзэсгэлэн арга хэмжээг дэмжигч байгууллагаар Соёлын Яам, ШУА- Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газрууд ажиллаж байна.

  • Нэгдүгээр давхрын танхимд Монгол Банхар судлалын холбоо ТББ, нохой танилцуулга,худалдаа.
  • Хоёрдугаар давхрын танхимд Мэргэжлийн зураач уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, арьсан урлалын бүтээлүүд
  • Гуравдугаар давхрын танхимд Мэргэжлийн гэрэл зурагчид, Угсаатны зүйн танин мэдэхүйн эд зүйлс хэрэглэл,чихмэлийн үзэсгэлэн
  • Дөрөвдүгээр давхрын танхимд “Монгол банхараа хэн сайн мэдэх вэ” хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн тус тус зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 20-ны 11.00 цагт болно.

Хаяг: БЗД 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас: 77198080, 86474747

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404