Цэцэг сумын сургуулийн нэг ангийн тааз нуржээ
2022/03/16

Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн тааз нурсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодрууллаа. 

Тэрбээр хэлэхдээ: “Өнгөрсөн шөнө хичээлийн А байрны /нэг давхар/ нэг ангийн тааз нурсан байна.  Тус байр нь 1972 онд ашиглалтад орсон. 50 жил ашиглаж байгаа. 2020 оны 6-8 дугаар сард тухайн барилгад их засвар хийсэн. Гэвч ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй барилга учраас урьд шөнийн шуурганы улмаас нуржээ. Үүссэн нөхцөл байдлын талаар сумын Онцгой комисст танилцуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн” гэлээ.     

Цэцэг сумын сургууль нийт 670 гаруй сурагчтай. Үүний 200 гаруй нь хичээлийн А байранд хичээллэдэг. Сургуулийн захиргаанаас нуралт үүссэн ангийг бүрэн хааж, тухайн ангийн сурагчдын хичээлийг /А байранд/ үдээс хойш хичээллүүлэхээр шйидвэрлэжээ.  

Тухайн барилга нь олон жил ашигласан, насжилт өндөртэй учир дахин нуралт үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Иймээс мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж, яаралтай дүгнэлт гаргах нь чухал гэж албаны хүмүүс мэдээллээ. 

Энэ сарын 14, 15-ны өдөр Ховд аймгийн ихэнх суманд салхи шуургатай байна. Салхины дундаж хурд 6-17 м/с, өрөвхийлөлт их хурд 17-25 м/с хүрч явган шороон шуурга шуурч байгаа юм. 

Иймээс иргэд цаг агаарын нөхцөл байдалтай танилцан үнэлэлт дүгнэлт өгч учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404